Шууд Chart

Алсын удирдлагатай төхөөрөмжийг газар тариаланд ашиглаж байна

2013-09-02 12:29:31

 АНУ-ын арми алсын удирдлагатай, нисгэгчгүй онгоц ашиглан Пакистан, Йемен дахь лалын зэвсэгт босогчдыг устгадаг. Харин ийм төрлийн тоног төхөөрөмжийг Перу улсад газар тариалан, археологийн судалгаанд ашиглаж байна.

Алсын удирдлагатай төхөөрөмжийг ашиглан газар тариалангийн ургац, эртний туурь балгаснуудыг судалдаг аж. Төхөөрөмж нь бичил компьютер, байрлал тогтоогч, луужин, камер, өндөр хэмжигчээр тоноглогдсон бөгөөд Гүүглийн газрын зургийг ашиглан тохиргоог нь хийдэг байна. Судалгааны чухал хэрэгсэл болсон энэ төхөөрөмжийг Католик Их сургуулийн инженерүүд зохион бүтээжээ. Мэдээж хэрэг хямд, хөнгөн материал ашигладаг бөгөөд үүлэн дунд ажиллах боломжгүй учраас доогуур нисэх зориулалттай. Перу улс нь Америкийн эртний иргэншлүүдийн өлгий нутаг гэж тооцогддог. Тус улсад археологийн үнэт олдвор гэж тооцогддог олон мянган балгас, туурь бий бөгөөд дийлэнх нь одоо болтол сайн судлагдаагүй байна. Археологич Луйс Хайме Кастильо алсын удирдлагатай нисдэг төхөөрөмжөө ашиглан 1,300 жилийн настай Моче иргэншлийн үеийн балгасыг судалж байгаа аж. Харин газар тариалангийн салбарын хувьд энэ төхөөрөмжийг ашиглан ургамлын эрүүл мэнд, ургацын төлөв байдал, тариан талбайг судлахад ашигладаг гэнэ. Мөн хэт халалт, хуурайшилтын үед ургацын төлөв байдлыг судалж байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Алсын удирдлагатай төхөөрөмжийг газар тариаланд ашиглаж байна   
Үзсэн: 4592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй