Шууд Chart

Их богд дэвжээний гал Богд уулын аманд гарчээ

2015-06-23 11:57:04

Монголын үндэсний бөхийн дэвжээ, галууд наадмын бэлтгэлдээ гараад эхэлсэн. Тухайлбал, Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээнийхэн Сүүж ууланд,  Таванхан дэвжээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт, Хутагтын хүчтэн дэвжээ Дорноговь аймгийнхаа Эрдэнэ сумын нутагт "Бүрдэнэ" хэмээх газарт гал болон гараад байгаа юм.

Тэгвэл жил бүрийн баяр наадмын өмнө Баянхонгор аймгийн “Их богд дэвжээ”-ний бөхийн гал наадмын бэлтгэлдээ гардаг байна. Ламын гэгээний ногоон зодогтнууд уламжлал ёсоор Богд уулын аман дахь Бугын сангийн аж ахуй дахь “Нар-мон” ХХК-ийн амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Их богд дэвжээний гал Богд уулын аманд гарчээ  
Үзсэн: 2159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй