Шууд Chart

"Эх орон 36" хөтөлбөр үргэлжилж байна

2015-06-23 15:19:55

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэд дарга С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар  хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх "Эх орон 36" хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. "Эх орон 36"  хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй сургуулийн 2500 хүүхдийг хамруулж байсан бол өнгөрөгч 2014 онд гэхэд улсын хэмжээнд 10.995 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдсан байна.

 
Харин  "Эх орон 36"  хөтөлбөрийн энэ оны нээлтийн ажиллагаа "Найрамдал" төвд хөдөө орон нутаг болон нийслэлийн зарим дүүргийн сургуулийн нийгмийн ажилтан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн  мэргэжилтэн, замын цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн багийг сургагч багшаар бэлтгэх сургалтаар эхэлж байсан бөгөөд өнөөдөр ч амжилттай үргэлжилсээр байна.
Ирээдүйн эзэд болсон эх орны маань багана нь байх хүүхэд багачуудаа бид багаас нь сахилга баттай, хатуу хүндэд тэсвэр тэвчээртэй, ажилсаг хичээнгүй болгож хүмүүжүүлэх бидний тэргүүн зорилго юм. Энэ зорилтын төлөө УИХ-ын гишүүдийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрт хүүхдээ хамруулсан эцэг, эхчүүд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсээр байна.
 
Дашрамд дурдахад, уг хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулагдсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Эх орон 36" хөтөлбөр үргэлжилж байна  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй