Энэ сарын 22-нд буюу өчигдөр 13.35 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдсоны улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна. Хэргийг аймгийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулга хүргүүлсэн аж. Тодруулбал, жолооч нар хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулахаас гадна автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрөө болон зорчигчдодоо хамгаалах бүс бүслүүлж байхыг анхаарууллаа.
Автомашины ослоор таван хүн нас баржээ | ||
Үзсэн: 2944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.