Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

МАН-ыг Засгийн газарт хэрхэн хамтарсныг дүгнэнэ

2015-06-24 10:12:07
Error loading player: No playable sources found

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралджээ. Тус хуралдаанаар Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт даалгасан байна.  

Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар “МАН-тай Засгийн газарт хамтрахад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ий талаар хэлэлцсэн. Ингэхэд гишүүдийн олонх нь МАН-тай хамтарсан гэрээгээ эргэн харах цаг болсон гэдэгт санал нийлж байгаа гэсэн юм. Түүнчлэн МАН Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа хэрнээ “Бид хамтдаа” гэсэн аяныг өрнүүлж, Засгийн газраа муулж, мөрийн хөтөлбөрийн биелэлт нь хангалтгүй байна хэмээн мэдэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа гэдгийг АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлж байсан юм. Түүнчлэн намын гишүүд МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр л онцгой анхаарч байна хэмээн үзсэн байна. Тиймээс Засгийн газар хамтарч ажиллахдаа байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхийг бүлэгт даалгажээ.
 
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан тогтоолд улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх хэмээн бичсэн хэдий ч энэ нь хамтарсан намууд дунд олонхийг бүрдүүлж байгаа МАН-д хамааралтай асуудал гэдгийг эх сурвалжууд хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ыг Засгийн газарт хэрхэн хамтарсныг дүгнэнэ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-06-24 11:20
УИХ аар баталсан хамтарсан ЗГын үйл ажиллагааны хөтөлбөр анхнаасаа буруу байсныг би баримт жишээгээр баримтжуулан ерөнхийлөгчийн нэр дээр явуулж байсан боловч нэгч хариу ирээгүй юм аа Анхнаасаа логикийн болооод бодлогын найруулгын зэрэг маш их алдаатай хөтөлбөр байсан жишээ нь Зөв монгол хүүхэд , гадаадын хөрөнгө оруулалттай компанийг цэгцэлнэ гэх зэрэг буруу монгол хүүхэдтэй байсан юм уу TOYOTA SAMSUNG г манай улс цэгцлэх юмуу эсвэл гадаад улстай дайтах гээд басан юм уу munkm

Бидэнтэй нэгдээрэй