Шууд Chart

Чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015-06-24 10:33:44

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч байнгын хорооноос оруулж ирсэн 100 саналын томъёоллоор санал хураалгах ёстой болсон. Тиймээс УИХ-ын дарга энэ долоо хоногт тусгай чуулган зарлахаа мэдэгдээд байсан юм.

Хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүд асуулт асуухгүй, зөвхөн саналаа хэлэх эрхтэй байсан. Харин чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга М.Энхболд нэгэнт чухал хуулийн төслийн анхны хэлэлцүүүлгийг хийж байгаа учраас нухацтай хандах хэрэгтэй. Гишүүдэд ч мөн асуулт байгаа учраас ажлын хэсгээс тайлбар авмаар байна гэсэн юм.
 
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат чуулганыг УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн. Ингээд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжих эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 28 нь буюу 60.9 хувь нь зөвшөөрснөөр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй