Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь энэ сарын 19-ний өдрөөс эхлэн 20 дугаар хорооны “Хар усан тохой”-гоос 11 дүгээр хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна. Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 08-20 цагийн хооронд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
“Хар усан тохой”-гоос Маршалын гүүр хүртэл цагдаагийн эргүүл ажиллаж байна | ||
Үзсэн: 4878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.