“Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн чуулга уулзалт энэ баасан гарагт Улаанбаатар хотноо эхэлж, долоо хоног үргэлжилнэ.
Энэ чуулга уулзалтад Зүүн хойд Азийн зургаан орон, олон улсын байгууллага болон Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл 200 гаруй залуус оролцохоо мэдэгдээд байгаа.
Тэгвэл Японы Фүкүшимагийн Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа аврах үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын Виржиниа хотын гал сөнөөгчид болох нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйгээс бүрдэх багийнхан чуулганд оролцохоор иржээ.
Мөн тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Непалийн газар хөдлөлтөөр олон хүний амь аварч, 22 цагийн турш нурангид даруулсан дөрвөн сартай хүүг эсэн мэнд олсон юм.
Тэд энэ чуулганд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж, Монголд ирсэндээ баяртай байв. Чуулга уулзалтын хүрээнд орон орны сайн дурын хөдөлгөөний залуу манлайлагчид Улаанбаатараар аялж, мод арчлан, тарьж, эко ажил хийхээс гадна Монголын түүх, соёлтой танилцах юм. Түүнчлэн энэ үеэр “Монголын сайн дурынхны тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн чуулга уулзалтыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо санаачлан, БОНХАЖЯ, Монголын сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Монголын Залуучуудын холбоо, Дэлхийн энхийн их наадам, Дэлхийн залуу манлайлагчдын академи хамтран зохион байгуулж байгаа билээ.
Непалийн газар хөдлөлтийн үеэр ажиллаж байсан залуус Монголд ирлээ | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.