Шууд Chart

“Вондерлайнд” электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт болно

2015-06-24 15:29:24

Манай улсад анх удаа өргөн хүрээнд болох “Вондерлайнд” нэртэй электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт "River Beach Resort”-д болох гэж байна. Энэ талаар тус шоуны зохион байгуулагч DJ Show буюу Б.Энхбат "Бид залуучуудаа хүлээж авах л үлдсэн. Монголд ийм том тайз засалт, гэрэлтүүлэг, хөгжмийн дугаралт байж болдог юм байна гэдгийг харуулна. Хөтөлбөр таван хэсгээс бүрдэх бөгөөд хөгжим 17:00 цагт дугарч эхлэх тул залуус цагтаа ирээрэй" гэв.

Тус шоуг “MINT” club, “Beer House”, ҮДБЭЧ-ын уран бүтээлчид хамтран зохион байгуулах гэнэ. Тэд энэ арга хэмжээгээр сонирхолтой тайз засалт болон гэрэлтүүлэг, галын наадам, бүжгийн хамтлаг, элетро хөгжмийн гайхамшгийг залууст  мэдрүүлэх аж.

Шоунд жижиг Амараа буюу С.Амарбаясгалант, “Honeymoon”, АНУ-ын DJ Майк Харис нарын хамтлаг урилгаар оролцох юм. Уг арга хэмжээ цаашид жил бүрийн зургаадугаар сарын хамгийн сүүлчийн долоо хоногийн баасан гарагт болж байх гэнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Вондерлайнд” электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт болно  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй