![](/uploads/201506/news/thumb/711c43b31ffcde33fcdfa5408ec92db5_x3.jpg)
"Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн чуулга уулзалт энэ сарын 26-наас долоодугаар сарын 2-нд Улаанбаатар хотод болох юм. Тус чуулга уулзалтад Шинэ Зеландын үндэсний баатар, сайн дурынхны үлгэр дууриалал болсон Сэм Жонсон оролцохоор ирээд байна.
Жирийн нэгэн фермер залуу гамшгаас урьдчилан сэргийлэх, хүмүүсийн бүтэшгүй хэмээгддэг зүйлүүдэд өөрийгөө сорих, бусдад туслах ажлыг найзуудтайгаа хамтарч эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 26-хан настай бөгөөд хийсэн бүтээснээрээ “Оны шилдэг залуу”, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагаараа “Оны шилдэг мэдээлэгч” гэх мэт олон шагнал хүртэж байжээ.
Мөн гамшиг болсон газруудад ажиллаж байсан туршлагатай төдийгүй оюутан, сайн дурынхны арми байгуулж, 11.000 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн аж.
Шинэ Зеландын үндэсний баатар манай улсад чуулга уулзалтад оролцохоор ирлээ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.