Долоо дахь удаагийн Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх сүүлийн багийн нэр тодорхой боллоо. Өчигдөр явагдсан Япон, Голландын шигшээ багуудын тоглолт 2:1-ээр өндөрлөж Япон бүсгүйчүүд шөвгөрлөө.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч Японы шигшээ баг Ванкувер хотын цэнгэлдэх хүрээлэнд явагдсан энэ тоглолтын эхнээс илүү байсан юм. Тэд тоглолтын 10 дахь минутанд тооны харьцааг нээсэн байна. Зүүн жигүүрээс хагас хамгаалагч Аяа Мияама хөндлөн дамжуулалт өгч, довтлогч Юки Огими мөргөсөн ч, хаалганы хөндлөвч оносон байна. Ойсон бөмбөгийг хамгаалагч Саори Ариёши ашиглаж, хүчтэй цохилтоор тооны харьцааг нээжээ.
Улмаар тоглолтын хоёр дахь хагаст Японы багийн довтолгоо амжилттай болж, довтолгооны гоёмсог хувилбараар хагас хамгаалагч Мизухо Сакагучи тооны харьцааг 2-0 болгожээ.
Харин Голланд тоглолтын төгсгөлд нэр төрийн гоолоо оруулсан ч гэрийн зүг хүлгийн жолоог залахаас аргагүй болсон. Гоолын эзэн нь хагас хамгаалагч Кирстен ван де Вен байлаа. Шөвгийн наймд аваргын цомыг хамгаалагчид Австралийн шигшээ багтай тоглоно.
Япон бүсгүйчүүд шигшээ наймд үлдлээ | ||
Үзсэн: 1903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.