УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар Тавантолгойн гэрээний төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж байгааг хэллээ. Засгийн газар энэхүү гэрээний төслийг УИХ-д өнгөрөгч дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан гэрээний төслийг цаашид хэлэлцэж болох эсэх дүгнэлт гаргахаар ажилласан юм. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлийг үндэслэн Тавантолгойн гэрээний төслийг ийнхүү буцааж байгаа ажээ.
Өнөөдрийн чуулганаар нийт 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг батлах эсэх юм.
Тавантолгойн гэрээний төслийг буцаалаа | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.