Шууд Chart

"SENSEI CUP-210" ням гаригт болно

2010-01-20 19:18:34

Энэ сарын 24 буюу ирэх ням гаригт Спортын төв ордны "Б" зааланд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит жүдо бөхийн үнэмлэхүй жингийн УАШТ болно. "SENSEI CUP-210"  нэртэй тус тэмцээний аварга 600 мянган төгрөгийн шагнал гардах бол мөнгө, хүрэл медальтнууд 400, 200 мянган төгрөг хүртэх ажээ. Түүнчлэн дайчин барилдааны тусгай шагналтныг тодруулах гэнэ. Ч.Машбат гавьяатын нэрэмжит анхдугаар тэмцээн 2008 оны арванхоёрдугаар сард болж хойд, өмнөд хөршийнхөн ирж оролцож байсан билээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

"SENSEI CUP-210" ням гаригт болно   
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй