Шууд Chart

"Мансууралгүй ирээдүй" сэдэвт өдөрлөг боллоо

2015-06-25 14:27:04

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 28 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ жилийн тухайд тус өдрийг 2 өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран өнөөдөр "Мансууралгүй ирээдүй" сэдэвт өдөрлөгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ үеэр иргэд олон нийтэд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, хар тамхитай тэмцэж буй байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулсан юм.

Түүнчлэн  "Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын" өдөрт зориулсан онол практикийн бага хурал маргааш Нийслэлийн төр, захиргааны "Хангарьд" ордонд үргэлжилнэ.
 


"Мансууралгүй ирээдүй" сэдэвт өдөрлөг боллоо  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй