![](/uploads/201309/news/thumb/2b12ab3e7657d34e0dabac1e6640f041_x3.jpg)
УИХ-ын дарга З.Энхболд Нийслэлийн БЗД-ийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тус сургууль нь Монголын хамгийн анхны цахим сургууль болсон юм. Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газраас тус сургуульд IMAC компьютерийг багш нарын ном, сурах бичиг бэлтгэдэг программын хамт бэлэглэсэн. УИХ-ын дарга ирэх жилүүдэд Монгол Улсын бүх ЕБС-д E-class, цахим ангиудыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдлээ. Сургуулиудыг цахимжуулах ажлын туршилтыг 84 дүгээр сургууль дээр хийж байгаа бөгөөд цаашид илүү боловсронгуй болгохоор ажиллаж буйгаа хэлсэн. Тус сургуулийн хувьд бүх багш нар нь өөрийн заадаг хичээлээ видео хичээл болгон хувиргасан бөгөөд түүнийгээ бусад сургуулиудад заадаг онцлогтой ажээ.
Бүх сургуулийг цахимжуулна | ||
Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.