Шууд Chart

Хоёр аварга биесээ гурвын даваанд ч амлаж мэдэх нь

2015-06-26 13:06:21

Улсын баяр наадам хаяанд ирж наадмын яриа чих дэлсэж эхлэв. Бөхийн бүлийнхний дунд өрнөсөн халуун яриа өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат зурагтаар ярилцлага өгснөөс үүдэн эхэлсэн гэж болно. 

Энэ үеэр түүний хувьд баяр наадамдаа зодоглоно гэдгээ хэлээд миний бие зүүний манлайд гарах учиртай гэдгийг үзэгч олонд тайлбарлаж, энэ жил урд жилийнх шиг зүлэг ногоон дэвжээ, ард түмнээ үл хүндэтгэсэн асуудал гарахгүй гэдэгт итгэж байна гэсэн юм. 

Нэг зарлигаар Монгол Улсын Дархан аварга цолыг хүртсэн хоёр залуу аварга зүүний манлайг булаалдсан нь өнгөрсөн жилийн наадмын бөхийн уур амьсгалыг эвдсэн. Тэдний маргааныг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй, хоёр байгууллага эсрэг шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал, Бөхийн холбоо МУДА Г.Өсөхбаярыг, зарлиг гаргасан Тамгын газар МУДА А.Сүхбатыг зүүнийг манлайлж, эхэлж ам авна гэжээ.

Харин МҮБХ-ны зүгээс хоёр аваргын хэн нь эхэлж ам авахыг мөн л шийдэж чадахгүй байгаа тул Баяр наадам зохион байгуулах хороонд хандсан байна. Гэвч Баяр наадам зохион байгуулах хорооноос манай шийдэх асуудал биш гэжээ.

Хоёр аваргын хувьд үзүүлсэн амжилтыг шалгуур болговол Г.Өсөхбаяр аварга эхэлж ам авна. Харин хэн нь түрүүлж аварга цолны болзол хангасан болон цол авсан тушаалын дугаар зэргийг харгалзвал А.Сүхбат аварга эхэлж ам авах учиртай.

Энэхүү маргааны гол буруутан нь эцэстээ баримт бичиг, дүрмийн тогтсон заалтыг хангуулаагүй, бөхийн цолыг цаг тухайд нь олгоогүй  МҮБХ болон улс төрийн үзэл санаатай зарим шийдвэр гаргагчидтай холбоотой гэж бөхийн хүрээнийхэн үзээд байгаа.

Түүнчлэн хоёр аваргын хэн нэгнийг дур мэдэн зүүнийг манлайлуулах нь тэдний нутаг ус, дэвжээ, дэмжигчдийг талцуулсан асуудал болох тул маргааныг аливаа туйлшралгүйгээр шийдэх хэрэгтэйг бөхийн зарим мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хоёр аварга биесээ гурвын даваанд ч амлаж мэдэх нь  
Үзсэн: 5525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-05 18:22
ӨСӨХӨӨ аваргаа Сүхбатад гол нь байгаа юм биш Сүхбат хүн муутай олон эхнэр сольсон хүүхдээ өнчрүүлсэн гэхдээ Сүхбатын оронд өөр хэн ч байсан хамаагүй хамгийн гол нь шударга ёс, бөхийн жудаг гэж байдаг юм шүү дээ яаж ард түмний нүүрийг харж насыг барах гээд байгаа юм бэ ичэх хэрэгтэй өөрийн толгойтой байх хэрэгтэй сайн тунгааж бодох хэрэгтэй ядаж хамгийн сайн найз Сумьяабазарынхаа хэлсэн үгийг бодооч дээ нэр хугарахаар яс хугар гэдэг , цааш сайн ухвал өвөө Жамьян даян аваргынхаа нэр хүндийг бодооч түүний ариун сайхан нэр хүндэд битгий сэв суулгаж ясыг нь өндөлзүүлээч түүх юуг ч мартадаггүй бас юуг ч өршөөдөггүй нэг л буруу юм хийвэл эргэж харамсаад ямар ч нэмэргүй, битгий хөгийн новшнуудын үгээр толгойгоо мэдүүлээчээ өөрийг чинь зүгээрл ашиглаад байна даа УХААРААЧ ӨСӨХӨӨ АВАРГАА
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-05 18:21
Сүхбат зүүнд гарах нь зөв тэр 2004 онд болзол хангасан Өсөхөө 2009 онд болзол хангасан дархан аваргуудыг амжилтаар нь эрэмбэлдэггүй ер нь манай бөх их заваан байгаа ш дээ 1 үзүүрлэсэн Азжаргал арслан байхад 3 үзүүрлэсэн Гантогтох гарьд , адилхан их ой 70 жилийн үзүүр П.Сүхбат гарьд байх, мөн 5 үзүүрлэсэн Мөнхэрдэнэ 1 үзүүрлэсэн арслангийн ард зогсож л байдаг гэх мэт шударга бус юм зөндөө одоо бүр иймдээ тулсан байна , ганцхан боломж Өсөхөөд байгаа юм тэр нь 10 давсан амжилтыг үнэлэхгүй болгох ингээд Эрхэмбаяр, Мөнхбат , Балжинням, Бээжин, Цэрэн, Цэвээнравдан нарын аварга цолыг хурааж арслан болгож Сүхбат нарын аваргуудын цол нэг шат доош бууна тухайлбал Буур Жамьян даян аварга зүгээр аварга болно гэх мэт олон арслангууд гарьд болж байж ӨСӨХБАЯР ТА зүүний магнайд гарна эсвэл Батэрдэнэ аварга Мөнхбат Баянмөнх Цэрэнтогтох дарханм аваргуудын өмнө эрэмбэлэгдвэл бас зүүний магнайд гарна даа
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-07-04 19:51
suhbat ni turuulj tavan jiliin umnu ene tsolnii bolzoliig hangajee. bur tavan jiliin umnu shuu . ene tsolnii bolzoliig hangaagui bol darhan avarga tsol uguh baisan uu
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2015-06-30 12:15
бөхийн холбоо,зарлиг гаргасан етг нь тодорхой шийдвэр гаргаж чадахгүй юм бол та хоёр хоорондоо ярилцаачээ.тохирч чадахгүй бол хоёулаа барилдахаа болио.тэгээд ч сүхбат зодог тайлчихсан яриад байдаг шударга бус зүйлүүд ,найраа энээ тэрээ нь байсаар л байхад яах гээд байгаа юм бэ???ноднин жилийнх шиг ардын наадмыг үймүүлж овилгогүйтэв.зүүнийг булаалдаж манлайлчхаад,дархан аваргыг амалчхаад барилдахаа болохоор буугаад өгчихдөг ялтнуудын шоронгийн хулгайч нар шиг зангаа энэ жил битгий гаргаж тэнэгтээрэй.харин үнэн хүчийг үзсэн бол олон түмэн уучлах байсан байж магадгшүй.
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-30 11:06
DARHAN AVARGUUDIIG EREMBELDEGGUI SHUU DEE . UUNIIG AVARGUUD UHAMSARAARAA HIIDEG BAISAN. BI ILUU OLON JIL TURUULSEN, ILUU AMJILTTAI GEJ HEN CH, HEZEE CH BULAALDAJ BAIGAAGUI BOLNOO USUHBAYARAA
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-06-29 17:17
А.Сүхбат түрүүлж аврага цолонд хүрсэншүүдээ тэгээл тодорхой маргах юу байна.Г.Өсөхбаяр аврагач маргаж мэтгэлцэх шаардлагагүй өөрсдөө ухаан ухамсараараа зүүн баруунаа аваал гар.Б.Бат-эрдэнэ аврага барилдвал зүүнд гарах байх гарахгүй бол А.Сүхбат зүүндээ гараал барилд гүйцээ өөр ямарч асуудал алга.Маргаад байгаа бол 2уулаа битгий барилд
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-06-29 17:17
А.Сүхбат түрүүлж аврага цолонд хүрсэншүүдээ тэгээл тодорхой маргах юу байна.Г.Өсөхбаяр аврагач маргаж мэтгэлцэх шаардлагагүй өөрсдөө ухаан ухамсараараа зүүн баруунаа аваал гар.Б.Бат-эрдэнэ аврага барилдвал зүүнд гарах байх гарахгүй бол А.Сүхбат зүүндээ гараал барилд гүйцээ өөр ямарч асуудал алга.Маргаад байгаа бол 2уулаа битгий барилд
182.160.42.xxx [182.160.42.xxx] 2015-06-27 08:37
горимын санал байна .наадамын барилдаан гэж хошин жүжиг жил болгон болох юм.одоо хошин урлагынхныг нэг хэсэг ажилгүй суулгах нь.ер нь энэ 2 салбарыг нийлүүлчихвэл яасын.улсын начин эрдэнэзаан, харцага аглуу, гарьд мс, одончимэг гээ л.сүртэй юм биш үү.эсвэл бөхөө шударга ёс тогттол наадмын төрлөөсөө хасаж сумо бөхийг түр орлон гүйцэтгэгчээр тавиад япончуудаар шүүлгэвэл яасыын.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-06-26 19:38
Ene jilees ehlen moriig erliiz hurliizaar ni yalgadag shig buhiig halh, durvud, hyatad geh meteer yalgaj barilduulna
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-06-26 19:34
zodoldood diilsen garah ni zuv, er ni zodoon tsohion, heruul haraal, tongorog tangarag, nairaa naimaatai baival goyo. daraa jiliin naadam hurtel yarih yumtai.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-06-26 19:10
zodog tailchaad odoo barildan geed chabganst uym ayriad baih uym eruul hunuu ene suhbat er hun shig helsendee bai balai uym
77.21.131.xxx [77.21.131.xxx] 2015-06-26 18:19
za tegeed zodog tailsan buh hereggui dee .. odoo shuudagtai barildaad bas teriigee tailj uilj guigeed gachin yum boliisht
77.21.131.xxx [77.21.131.xxx] 2015-06-26 18:18
zoliig ni huraagaad nachin bolgo
202.21.114.xxx [202.21.114.xxx] 2015-06-26 17:31
Ерөнхийлөгч, МБХ, Наадмын комисс шийдэж чадахгүй бол... Барилдуулаад л давсныг нь зүүн магнайд гаргахгүй юу
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-06-26 17:17
хэн нь түрүүлж аварга цолны болзол хангасан болон цол авсан тушаалын дугаар зэргийг харгалзвал А.Сүхбат аварга эхэлж ам авах учиртай. ene deer margah ymar hereg bnaa. bainga barildsan bol syhbat odiid osohoogoos ilyy l amjilt yzyyleh bsan
202.179.12.xxx [202.179.12.xxx] 2015-06-26 15:57
Зодог тайлчихаад эргээд барилдана гээд ярихаасаа ичээч.
202.179.12.xxx [202.179.12.xxx] 2015-06-26 15:57
Зодог тайлчихаад эргээд барилдана гээд ярихаасаа ичээч.
203.91.116.xxx [203.91.116.xxx] 2015-06-26 15:24
Монгол бөх зодог тайлаад, дахин барилдаж байсан түүх үгүй. Зодог тайлсан бөх өөрөө газар хаясан шүлсээ эргэж долоох лугаа адил, гэж цээрлэдэг байж.Цолыг олгохдоо тэр үе үйлчилж байсан хууль, журам, дүрмээр нь олгодог. Өвөг дээдэс минь хууль,дүрэм, журмыг 10 жилийн дараа тохируулж өөрчлөөд нөхөж олгож байсангүй. Социализмын үеийн бүдүүлэг явдал одоо оршсоор. Цаг цагтаа, цаг хугацаандаа болоод өнгөрсөн юмыг нэхэн олгодог бол амьд хүнийг доромжилж байна. Тэгвэл ардын хувьсгалаас өмнөх бөхчүүдийн цолыг бүгдийг нөхөж олго л доо. Мөн МҮБХ-ны тэргүүн, дэд нар бөхийн холбоог үүсгэн байгуулсан, 25 жил болж байна, бөхийн өргөөг бид санаачилж бариулсан гэж худлаа шоуддагаа болимоор юм. Ичих хэрэгтэй. Монголын бөхийн холбоо 1960-аад онд байгуулагдсан. Одоо 50 гаруй жил болж байна. Түүх сөхвөл 15,16, дугаар зуунд монголын бөхийн холбоо гэж нэрлээгүй ч бөхийн холбоо байсан шүү. Бөхийн өргөөг 1960-аад онд зураг төсвийг нь гаргаж байсан. Нямка,Данзуушка болимоор юм.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-06-26 15:19
2 laa baril;akh hereggyi. Ard tumnii hairiig hundetgej medekhgui muu zaluus
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-06-26 15:19
Sukhbat uuriinhee shavi bolox buxuu 6-n davaand amlaj amarxan davaa avna gej bodood amalsan murtluu nuguu zaluu ni yax aragagui davax barch avahad uurandaa uvduguu gazart xurgeed uur omgondoo zodog tailaa bizdee Iim bulchimgui bux axij barildana gej yu bsan yum Suxbatiig barilduulna gej yu bsan yum xasval taarana
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-06-26 15:19
Sukhbat uuriinhee shavi bolox buxuu 6-n davaand amlaj amarxan davaa avna gej bodood amalsan murtluu nuguu zaluu ni yax aragagui davax barch avahad uurandaa uvduguu gazart xurgeed uur omgondoo zodog tailaa bizdee Iim bulchimgui bux axij barildana gej yu bsan yum Suxbatiig barilduulna gej yu bsan yum xasval taarana
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2015-06-26 15:17
abarguudiig hezee erembelej bailaabayanaa zvvnd garahad baagii baruund lgardag baisan nyamdorj bolioch
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-06-26 14:52
Бөхийн холбооныхон Монголчуудыг нутаг ус үндэс угсаагаар нь хагаралдуулж хэрэлдүүлж ард түмний эв нэгдлийг бусниулах ажлыг олон жил хийж ирлээ. Угаасаа Хятадын даалгавараар Монголчуудыг эв найрамдалгүй байлгах ажлыг далдуур хийж байна гэж ард түмэн яриад байгаа нь ортой байж мэдэх юм. Бас бөхийн холбоог Хятадаас санхүүждэг гэж яриад байгаа нь үнэн үү Тийм биш бол бөхийн холбоо наадмын үйл ажиллагаанд хошуу дүрэхээ болих хэрэгтэй.
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2015-06-26 14:47
Suhbat ooroo ard tumnii durguig hurgesen uchraas suhbat icheechee gej heluulj bna. ternees bish Osohoo avarga shig ner hundtei bsan bol amjilt hargalzahgui suhbat zuunii magnaid bh yostoi gej buh humuus 1 duugaar heleh bsan biz
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-06-26 14:40
АН-н гамингууд төрийн эрхийг монголчуудад эргүүлэн өгөх тэр сайн цаг хүртэл наадам үзэхгүй ээ. Сюй Шү Жан жанжин ялалтаа тэмдэглэж наадам хийсэн бол миний өвөг дээдэс лав тэр наадамд очихгүй байсан байж таарна.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-06-26 14:29
suhbat odoo bolioosoi, zodog tailchaa bidde, naadam bolhoor l ene neg hunii show ehelehiin, laitai yumaa heruul uruulgui naadam uzmeer bhiin
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-06-26 14:26
Хуулийн дагуу Өсөхбаяр аварга зүүнд гарах ёстой.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-26 14:05
osohbayar icheech
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2015-06-26 14:03
сүхбат ичээч
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-06-26 13:58
dobing bolih heregtei
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-06-26 13:54
зодог тайлчихсан хүн дахин барилддаг юм уу?Сүхбат үнэхээр болчимгүй,шоучин нөхөр бна
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-06-26 13:50
ямар нүүрээрээ зүүний магнайд өсөхбаяр зогсдог юм вэ . зүүний магнайд хэн зогсохыг адгийн тэнэг ч мэднэ ш дээ
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-06-26 13:49
1-ийн даваанд амлах тухай ямарч асуудал байхад солиотой гарчиг өгөх юм. Сүхбат Өсөхбаяраас өмнө бүх амжилтыг нь гаргасан ш дээ. Сүхбатаас хойно л нэг илүү түрүүлсэн юм байгаа биз.
49.0.156.xxx [49.0.156.xxx] 2015-06-26 13:47
abah ystoi tsoliig ni tsag tuhain ued ni ogch bgaaguigeeree bohiin holbooniihon hariutslagaa huleehgui yu bohiin deg jayag gej ym bhgui bolson ene hyamdorj gedeg hun ard tumnii heden zuunaar ulamjlagdaj irsen ene ih soyliig ustgaj bga hun de odoo henbugaid ch alban tushaalaa ogohgui ym bilee de hunii shunal gej tor zasgaas iluu erh medelte ene huniig hyandag hariutslaga tootsdog huuliin baiguullaga gej bhgui yu
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-06-26 13:43
Яаж бодсон ч Сүхбат зүүний магнай.Өсөхбаяр жудагтай байгаач.
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-06-26 13:34
Наад бичиж байгаа юмныхаа гарчгийг онож, ойлгож өгөөч ээ. тэнэг ээ. Хэзээ байхад үндэсний бөхөд 1-ийн даваанд ам авч байсан юм. Битгий 2 аваргыг, үзэгчдийг хооронд нь талцуулах гээд бай... Сайхан наадмаар байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй