![](/uploads/201309/news/thumb/0a1ba4e42734fd6e094388f61987a0c7_x3.jpg)
Хэд хоногийн өмнө Хятадад сэтгэцийн өвчтэй хүүгээ 30 жил чулуун торонд хорьсон хэрэг гарсан.
Тэгвэл саяхан мөн үүнтэй төстэй хэрэг гарчээ. Тодруулбал нэгэн хятад эр Чэнлин тосгонд 26 настай төрөлхийн хараагүй хүүгээ модноос дөнгөлж агуйд хорьдог байжээ. 70 настай эцэг орон гэргүй болсныхоо дараа хүүгээ ийнхүү орхиж охидынхоо гэрээр амьдрах болсон байна.
Харин хүүгээ хорьсон аав энэ талаар "Хүү бид хоёр орох оронгүй болсон учир хүүгийнхээ төлөө үүнээс өөр хийх зүйл байхгүй байсан. Надад хүүгээ эмчлэх мөнгө байхгүй. Би хоол, ус авчирч өгөхөөр өдөрт гурван удаа ирдэг тиймээс өлсөж цангадаггүй. Харин модноос дөнгөлсөн нь төөрч явахгүй, өөрийгөө гэмтээхээс сэргийлсэн юм" гэсэн тайлбар өгчээ.
Энэхүү хэрэг хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж олон хүний дургүйцлийг төрүүлжээ.
![](/uploads/201309/photos/713953dc6a60363c8a8b1c8145b06fc8_5770.jpg)
![](/uploads/201309/photos/68b1fda615c05343d689e43162cbbf55_5770.jpg)
![](/uploads/201309/photos/eaf717804664b84a1cce5b0f423dcd4b_5770.jpg)
Хараагүй хүүгээ агуйд хорьжээ | ||
Үзсэн: 2673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.