Шууд Chart

Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

2015-06-29 10:57:16

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийхээр  ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг  албан ёсоор угтах ёслол өнөө өглөө Чингисийн талбайд боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
 
Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг авахуулав. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Үүний дараа хоёр орны төрийн тэргүүн нар өргөтгөсөн хэлэлцээ хийх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Мьянмарын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ  
Үзсэн: 1462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй