Шууд Chart

Наадмаар тав хоног амарна

2015-06-29 13:45:02

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд нийтдээ тав хоног амарна.

Өмнө нь  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байсан. Гэвч эдгээр баярын өдрүүд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн амралтын өдрүүдтэй буюу бямба, ням гарагт давхацсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байгаагүй юм. Тиймээс өнгөрсөн жил Засгийн газраас Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулж улмаар УИХ-аар баталж байсан юм. Ингэснээр өнгөрсөн жилийн долоодугаар сарын  12, 13-ны өдрүүдэд бямба, ням гараг таарсныг нь нөхөж нийтдээ тав хоног амарч байсан юм. Өөрөөр хэлбэл хуульд жил  бүрийн долоодугаар сарын 11-15-ны хооронд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг нийтээр тэмдэглэж амардаг болсон.

Энэ жилийн тухайд баяр наадмаар иргэд хуулийн дагуу долоодугаар сарын 11-ний бямба гарагаас 15-ны лхагва гараг хүртэл нийтдээ тав хоног амарна.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Наадмаар тав хоног амарна  
Үзсэн: 5599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.70.xxx [202.170.70.xxx] 2015-06-29 16:17
яаж 5 хоног болох юм ядаж зөв тооцоолж бичээчээ
202.170.70.xxx [202.170.70.xxx] 2015-06-29 16:16
худлаа бичихээ болиоч 12 нд ням гариг бна ш дээ
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2015-06-29 16:13
ойлгосонгүй, 11-ны бямба гариг биш үү, тэгээд 5 хоног хрэхгүй байна
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-06-29 16:05
4 5-нд ажиллаад 16,17-нд амарна гэсэн больсон юм байх даа.
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2015-06-29 15:55
бас "хүртэл", "дуустал" гэдэг үгний ялгааг заах юмсан энэ сэтгүүлчид. 15ныг хүртэл гэвэл 15-ндаа ажилдаа орно гэсэн үг.
202.131.247.xxx [202.131.247.xxx] 2015-06-29 15:54
сар дуусч бна. сэтгүүлч ямар нэгэн байдлаар цалин авах ёстой биз дэ. тэгээд л байсан зүйлийг шинэ болгож, эсвэл дөнгөж сая өөрөө ойлгож бичиж бна л да. угшигч та нар тэвчээртэй ханд. сэтгүүлч гэдэг чинь угаасаа иймэрхүү л хүн шүү дэ. бас болоогүй э, албаны хүний мэдээлснээр гэж хуцнаа. чаавас гэж
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-06-29 15:34
Энэ сэтгүүлч Наадмын амралт 3 хоног байсныг яагаад 5 хоног болгож өөрчилсөн бэ гэдгийг л тайлбарлаж бичсэн байгаа биз дээ. Тухайн үед яагаад 5 хоног болгож байгааг ойлгоогүй байсан юм уу та нар чинь!!!
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-06-29 15:22
tegeed heden udur amarhaar bolchihovdoo
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2015-06-29 15:03
14 15 ыг хуулиараа амралтын өдөр болгосон биз дээ юу бичээд бнаа
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-06-29 14:52
kkk ene odoo medee yu????
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2015-06-29 14:52
Ямар утгагүй тэнэг тайлбар вэ? наадах чинь.Тэртэй тэргүй 5 хоногт чинь 14,15 орчихсон байгаа шүү дээ эрхэм сэтгүүлчээ.юу тайлбарлах гээд яаж тайлбарлаад байгаа юм бээ
124.158.94.xxx [124.158.94.xxx] 2015-06-29 14:40
uuruu sain oilgoj baij medeelel oruulaachee 14,15 chin ugaasaa l bayariin udur yun nuhuh
124.158.94.xxx [124.158.94.xxx] 2015-06-29 14:40
uuruu sain oilgoj baij medeelel oruulaachee 14,15 chin ugaasaa l bayariin udur yun nuhuh
119.40.98.xxx [119.40.98.xxx] 2015-06-29 14:37
Alban yosnii shiidver bish setguulch ni xuviin bodloo tailbarlasan yum shig bna.
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2015-06-29 14:32
Юу гээд гуцаад байдаг юм. Өнгөрсөн жил хуульд өөрчлөлт орж 11, 12, 13,14,15 амардаг болсон юм. балай тэнэг юм яриад нөхнө ч гэх шиг. энэ сэтгүүлчид гэж худлаа гараад байдаг болжээ

Бидэнтэй нэгдээрэй