Өнгөрсөн жил Засгийн газраас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож өөрчилсөн билээ. Ингэснээр иргэд өнгөрсөн жил нийтдээ тав хоног амарсан. Тодруулбал, хуульд заасан бүх нийтээр амрах 11, 12, 13-ны өдрүүдэд бямба, ням гараг таарах юм бол ажлын өдөр нөхөж амардаг болсон юм. Энэ жилийн тухайд ч мөн 11, 12 нь бямба, ням гарагтай давхцаж байгаа тул иргэд нөхөж, нийтдээ тав хоног амарна.
Харин ирэх 2016 оны Үндэсний их баяр наадмаар иргэд нийтдээ ес хоног амрах юм байна. Учир нь долоодугаар сарын 11-15-ныг дуустал даваа гарагаас баасан гараг хүртэл таарч байгаа бөгөөд энэ нь хуульд заасан амралтын хугацаа, харин 9, 10 болон 16, 17-ны өдрүүд нь бямба, ням гараг таарч байгаа юм.
Ирэх жилийн наадмаар 9 хоног амарна | ||
Үзсэн: 1947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.