Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Англиас авч ирэх Чингис хааны хөшөөг төв талбай дээр байрлуулахгүй гэв

2015-06-29 16:00:48
Error loading player: No playable sources found

ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчрахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гурван сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм. Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж Засгийн газраас холбогдох Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан юм. Хуульд өөрчлөлт оруулж дээрх хөшөө баримлыг татвараас чөлөөлөх асуудлын анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт чуулганаар хийх юм.

Харин уг хөшөөг Монголд авчирсны дараа Чингисийн талбай дээр Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулна гэх цуурхал өнөөдөр олон нийтийн дунд тархаад байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт албан ёсоор мэдэгдэж Лондонгоос авчирч буй уг хөшөөг Сүхбаатарын хөшөөний оронд тавихгүй гэдгээ хэллээ. Тодруулбал тэрбээр, “ Англиас авчирсан Чингисийн хөшөөг төв талбайд байрлуулахгүй. Нэг талбай дээр юу гэж хоёр Чингисийн хөшөө байрлуулах юм бэ. Ямар сонирхлоор ингэж гуйвуулж мэдээ цацаад байгааг ойлгохгүй байна. Харин Англиас авчирсан Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна” гэлээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх чуулганы хуралдааны үеэр гишүүд уг хөшөөг Монголд авчирсныхаа дараа яах гэж байгааг асуухад хууль санаачлагчдын зүгээс төв талбай ч юм уу олон хүнтэй газар байрлуулж ард түмэнд сонирхуулах бодолтой байгаа хэмээн хариулж байсан юм.
 
Дашрамд дурдахад, дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Англиас авч ирэх Чингис хааны хөшөөг төв талбай дээр байрлуулахгүй гэв  
Үзсэн: 1570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-07-03 18:26
Энэ бол эзэн богд их Чингис хааныг маань гаж хөгжилтэй хүн дүрстэй амьтан мэтээр, эрэмгий сайхан монгол морийг мангас чөт гөр мэтээр бүтээж, түүнийг хувь хүн их үнэ өртгөөр Монгол нутагт зориуд оруулж ирсэн нь му у му ухайг ёрлож, монголыг маань бууран доройтохыг дуудаж далласан хар мөртэй, жинхэнэ “сүг” мөн байна....Дараах линкүүдийг үзээрэй: http://www.caak.mn/view/8261703/, http://www.bolod.mn/News/148873.html
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-30 04:09
Chingis Khaaniig maini gutaasan muuhai hoshoo baina. Gehdee Ulsiin Ih Huraliin gishuun Bat-Erdene guaid bayarlalaa :)
50.160.38.xxx [50.160.38.xxx] 2015-06-30 04:06
Yamar muuhai mangas shig hoshoo ve ! Uuchilaarai :(

Бидэнтэй нэгдээрэй