Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Эрүүгийн хуулийн “хэт туйлширсан” гэх заалтыг эсэргүүцэж байгаа гэв

2015-06-29 16:08:04
Error loading player: No playable sources found

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.  Тухайлбал, бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонсчээ. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн салбарын сайдад өгсөн байна.

Түүнчлэн МАН-ын бүлэг Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болжээ. Тухайлбал, энэ хуулийн төсөлд 41 зүйл, заалтаар баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн банк, "Чингис" бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан байгааг эсэргүүцэж байгаа аж. Мөн Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13 тэрбум 330 сая төгрөгөөр торгохоор тусгасныг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй, хэтэрхий их байна хэмээн үзжээ.
 
Үүнээс гадна уг хуулийн төслийн 19.6-д заасан Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах гэдэгт "Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтыг оруулсан нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл хэмээн үзжээ. Тодруулбал, хэн нэгэн твиттер, фэйсбүүк, вэб сайтад үзэл бодлоо илэрхийлж, коммент бичсэнийхээ төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэхээр байна хэмээгээд энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц өргөн агуулгатай болсон хэмээн бүлгийн гишүүд үзжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүгийн хуулийн “хэт туйлширсан” гэх заалтыг эсэргүүцэж байгаа гэв  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй