Шууд Chart

Э.Санчирболд сүмогийн спортоос зодог тайлж, хуульч болохоор шийджээ

2013-09-02 15:48:31

 Монголын бөх Рюүо Э.Санчирболдын зодог тайлах ёслол өчигдөр Токио хотын “Коүгикан” ордонд боллоо. Тэрбээр өнгөрсөн Нагоя башёгийн дараа зодог тайлах болсноо мэдэгдсэн бөгөөд зодог тайлах ёслолд олон бөхчүүд болон найз нөхөд нь хүрэлцэн ирсэн аж. Харин түүний үсэнд дэвжээний анд, их аварга Хакүхо хайч хүргэх үед Э.Санчирболд нулимс асгаруулан сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байна.

Хакухо, Рюүо хоёр нэг нутгийнх, нэг дэвжээний бөхчүүд. Хар багаасаа Японд хамт очиж, хэн хэндээ анхны өрсөлдөгч байжээ.
Тиймдээ ч Хакухо түүний зодог тайлах ёслолын үеэр  “Хамгийн анхны минь өрсөлдөгч, жинхэнэ найз. Хамтдаа өнгөрүүлсэн он жилүүдээ дурсан санахаар Рюүог зодог тайлна гэхээр одоо болтол итгэмээргүй” хэмээн хэлжээ.  
Сүмо бөхийн амьдралаа орхисон Э.Санчирболд Америкт сургуульд сурч, хуульч болохоор шийдсэн ажээ.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Э.Санчирболд сүмогийн спортоос зодог тайлж, хуульч болохоор шийджээ  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй