Шууд Chart

2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхэллээ

2015-06-30 10:20:09

УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж 2014 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг байхгүйд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх боломжгүй тухай хэлсэн ч УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг Ерөнхий сайд байхгүй гэсэн шалтгаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхийг хойшлуулсан санал гаргахад дэмжсэн. Одоо дахиж хойшлуулах боломжгүй. Дэгийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийг долоодугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэх ёстой. Тэгээд ч Ерөнхий сайдыг байхгүйд Шадар сайд орлох ёстой” гэсэн юм.
 
Ингээд улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан бол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор А.Зангад танилцууллаа. Чуулган үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй