Шууд Chart

Дуучин Жастин Бибер дайралтанд өртжээ

2013-09-02 16:17:09

 Дуучин Жастин Бибер өнгөрсөн бямба гарагийн орой өөрийн төрөлх нутаг Канад дахь "Торонто" шөнийн клубт бусдын дайралтанд өртжээ.
Тэрээр хэсэг хүмүүсийн хамт шөнийн 3 цагийн үед клубын VIP бүсэд саатах үед нэгэн танхай этгээд түүн рүү дайрч, цамцнаас нь татаж газар унагах гэж оролджээ. Аз болоход дуучны бие хамгаалагч болон клубын хамгаалагч нар түүнийг Жастинаас холдуулсан байна. Үүний дараа танхай этгээдийг клубээс хөөн гаргаж, цагдаа дуудалгүй өнгөрөөжээ.
Харин тус шөнийн клубын менежер "Тэр Жастины шүтэн бишрэгч, жижигхэн биетэй залуу зөвхөн л  түүний зургийг авахыг оролдсон аж. Жастин өнгөрсөн  гуравдугаар сард Лондон хотноо гэрэл зурагчид руу дайрч ёс зүйгүй аашилж байжээ. 





Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дуучин Жастин Бибер дайралтанд өртжээ  
Үзсэн: 1929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй