Шууд Chart

МАН-ыг Засагт хангалтгүй ажилласан гэж дүгнэжээ

2015-06-30 11:24:54

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Засгийн газартай хамтарч ажиллахаар  МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан.  

Түүний өмнөх даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдааны үеэр  МАН-тай Засгийн газарт хамтрахад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ий талаар хэлэлцсэн юм. Ингэхэд гишүүдийн олонх нь МАН-тай хамтарсан гэрээгээ эргэн харах цаг болсон гэдэгт санал нийлж байсан бөгөөд МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл зөвхөн албан тушаалын хуваарилалт дээр л онцгой анхаарч байна гэж үзсэн хэмээн мэдээлж байсан юм.
 
Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг орой хүртэл хаалттай хуралдаж дээрх гэрээний биелэлтийг хэлэлцэн хангалтгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тодруулбал, Засгийн газарт хамтарч шийдэх байсан Гацууртын төсөл, Тавантолгой, Оюутолгойн гэрээ, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль зэрэг олон асуудал шийдэгдээгүй нь МАН-аас болж хангалтгүй хэрэгжилттэй байна хэмээн үзсэн. Тиймээс уг дүгнэлтээ намын Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлжээ.
 
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэзээ хуралдах тов нь гараагүй байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт яаралтай гэсэн тодотголтойгоор бүлэгт гэрээний биелэлтийг дүгнэхийг даалгасан болохоор энэ долоо хоногт хуралдаж МАН-ыг хэрхэх эсэхээ шийднэ хэмээн албан бус эх сурвалжууд хэлж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ыг Засагт хангалтгүй ажилласан гэж дүгнэжээ  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй