Хурц шүүмжлэлт хэллэгтэй реп хэмээх энэ урлагийн салбарт өсөн дэвжиж, хэдийнээ залуусын танил болоод буй Реппер Данка, "Бид 4" хамтлагийн дуучин Б.Баяраа нар хамтран "Mine" буюу "Минийх" хэмээх шинэхэн уран бүтээл туурвижээ. Энэхүү дуу нь гэр бүлийн нандин харилцаа, бат бөх байдал, итгэл найдварыг залууст үлгэр дууриалал болгосноороо онцлог юм.
Реппер Данка "Mine" нэртэй энэхүү дууны видео клипэнд бодит амьдралын хэсэгхэн агшныг баримтжуулан үлдээсэн юм. Хол газар хүний нутагт хорвоод мэндэлсэн энхрий охин, ухаалаг гэргийгээ арван сарын дараа тосон авч амлалтаа биелүүлж, шинэхэн гэртээ угтан авах залуугийн баяр хөөр дүүрэн аз жаргалтай нэгэн агшныг дурсгал болгон дүрсжүүлэв. Хамгийн жаргалтай мөчүүдийг хажуудаа байлгахын тулд зогсолтгүй тэмцээрэй залуусаа..." гэжээ.
Уг клипэнд Roll entertainment студийн захирал Я.Болдбаатар ба түүний гэр бүлийн амьдралын нэгэн баярт мөчийг үзүүлсэн аж. Сануулахад, Roll entertainment нэрээ өөрчилж LIGHT TREE entertainment нэртэй болсон гэнэ.
Реппер Данка, дуучин Б.Баяраа нарын шинэ уран бүтээл | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.