Шууд Chart

МАН-д сануулга өгчээ

2015-06-30 15:52:51

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Засгийн газартай хамтарч ажиллахаар  МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг орой хүртэл хаалттай хуралдаж дээрх гэрээний биелэлтийг хэлэлцэн хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тодруулбал, Засгийн газарт хамтарч шийдэх байсан Гацууртын төсөл, Тавантолгой, Оюутолгойн гэрээ, Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчлэл, Сонгуулийн хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль зэрэг олон асуудал шийдэгдээгүй нь МАН-аас болж хангалтгүй хэрэгжиж байна хэмээн үзсэн. Тиймээс уг дүгнэлтээ намын Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн юм.

Харин дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт Мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээний биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэснээ дурдаад цаашид энэ оны ээлжит чуулганы хугацаа завсарлах хүртэл гэрээнд заасан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлахад саад учруулалгүй хамтарч ажиллахыг дурджээ. Уг мэдэгдлийг МАН-ын бүлэгт хүргүүлсэн бөгөөд одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм байна.
 
Дашрдамд дурдахад, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, МАН-ыг Засагт үлдээх эсэх асуудлыг шийдэх бөгөөд хэзээ хуралдах тов нь хараахан гараагүй байгаа юм. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-д сануулга өгчээ  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
104.131.96.xxx [104.131.249.xxx] 2015-06-30 16:50
АРДИЙН НАМИЙХАН ЗАЙГАА ТАВИАД ӨГӨӨСЭЙ ДӨӨ ХАМТАРСАН НЭРТЭЙ БААХАН ШАВАР ХААХ ЮМ ДАА

Бидэнтэй нэгдээрэй