![](/uploads/201506/news/thumb/7322f2dbc843d59fe676dd9ba7fd7be5_x3.jpg)
Олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” жүдо бөхийн Гран-При тэмцээн гурав хоногийн дараа буюу ирэх баасан гарагт Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнд Орос, Япон, Солонгос, Гүрж, Франц тэргүүтэй дэлхийн 36 орны эрэгтэй 107, эмэгтэй 101 жүдоч хүч үзэн барилдахаар болоод байгаа юм. Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн жин тус бүрт дөрвөн бөх оролцож, эрэгтэй, эмэгтэй 28 бөх энэхүү тэмцээнд оролцох гэж байна.
Хятад улс эрэгтэй 10, эмэгтэй 12 жинд бөхчүүдээ сойсон бол Япон тус бүр зургаан бөх илгээж байгаа аж. Тэгвэл ОХУ-аас ердөө гурван бөх хүрэлцэн ирэх юм.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй шигшээ баг
-60 кг Ц.Цогтбаатар, Г.Болдбаатар, Г.Хэрлэн, Д.Амартүвшин
-66 кг Б.Батгэрэл, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, Р.Алтаннаран
-73 кг Г.Одбаяр, С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар
-81 кг Б.Бат-Эрдэнэ, Б.Гаажадамба, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
-90 кг Г.Түвшинжаргал, Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, Р.Анхбаатар
-100 кг Б.Ариун-Эрдэнэ, Б.Лхагва-Очир, Д.Пүрэвдорж, Б.Жанчивдорж
+100 Б.Тэмүүлэн, Э.Амартүвшин, Э.Энхбат, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй шигшээ баг
-48 кг Б.Хорлоодой, Э.Базаррагчаа, Э.Гэрэлмаа, М.Долгоржав
52 кг А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ, Б.Анхцэцэг, М.Бундмаа
57 кг А.Батзул, Д.Сумъяа, Л.Энхрийлэн, П.Буянхишиг
63 кг Б.Баасанжаргал, Ш.Ганчимэг, Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
70 кг Б.Хулан, Б.Хонгорзул, М.Даваасүрэн, Ц.Батцэцэг
-78 М.Ууганжаргал, П.Лхамдэгд, С.Адилцэцэг, С.Жавзанмаа
+78 кг Б.Мөнхтуяа, Д.Золжаргал, Г.Энхриймаа, О.Жавзмаа
"Чингис хаан" Гран-Прид манай 56 шилдэг жүдоч зодоглоно | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.