Энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээннд БНХАУ, Монгол, ОХУ-ын Буриад улсын бөхчүүд өрсөлджээ.
Тэмцээнд манай улсаас 12 эрэгтэй, 10 эмэгтэй нийт 22 бөх барилдсанаас эрэгтэй 65 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 86 кг-ын жинд “Аврагч” спорт клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар алтан медаль хүртсэн.
57 кг-ын жинд ”Гацуурт-Олимп” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Батболд мөнгө, 65 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Нямдорж, 74 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нар хүрэл, эмэгтэй 75 кг-ын жинд ”Хасу-Мегастарс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Чанцалнямаа мөнгө, 63 кг-ын жинд ”Аварга” биеийн тамирын дээд сургуулийн тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа хүрэл, 69 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ.
Багийн ахлагч, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Цастын барс” клубын дасгалжуулагч Д.Батням, ”Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан нар оролцжээ.
Чөлөөт бөхийнхөн Өвөрмонголд болсон тэмцээнд багаараа амжилттай оролцлоо | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.