МУГЖ С.Жавхлан дөнгөж сая Чингисийн талбай дээр үсээ хусууллаа. Тэрбээр энэ тухайгаа “Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна” гэж тайлбарлав. Үүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдийг бүгдийг нь огцрохыг шаардаж байгаа гэдгээ энэ үеэр хэлэв. Эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж байгаа нь ард иргэдийг туйлдуулж байна гэсэн юм.
МУГЖ С.Жавхлангаас гадна МУГТ Ц.Шаравжамц мөн С.Жавхланг дэмжиж байгаагаа илэрхийлж үсээ хусуулсан. Түүний үсийг аав нь өөрийн биеэр ирж хайчилсан юм. Мөн энэ үеэр ДМ нэгдлийн гишүүд болон С.Жавхлангийн энэ үйлдлийг дэмжиж байгаа иргэд үсээ хусууллаа.
С.Жавхлан: Би Монголчуудыг дахин сэрээсэй гэж уриалж, үсээ хусуулж байна | ||
Үзсэн: 4547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.