Шууд Chart

Ерөнхий сайд "Хүмүүн Бичиг" сонины захиалагч боллоо

2010-01-20 20:00:16

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн монгол бичгээр дагнан гаргадаг долоо хоног тутмын “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын  сайхан бичигтэн-2009“ улсын уралдаан 13 дахь жилдээ амжилттай зохиогдлоо.
Уралдаанд манай орны 21 аймаг сум, нийслэлийн дүүргүүд бүрэн хамрагдаж, нийт 1000 шахам сайхан бичигтэн бүтээлээ ирүүлсэн байна. Уралдааны ангилал тус бүрд байр эзэлсэн хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд МОНЦАМЭ агентлагт зочиллоо. Ингэснээр тэрбээр сайхан бичигнүүдэд шагнал гардуулсан зургаа дахь хүн, 11 дэх Ерөнхий сайд болж байна.

Ерөнхий сайд  энэхүү уралдаанд эхний найман байрт шалгарсан төгсөх ангийн сурагчдын  эхний дөрвийнх нь их сургуулийн төлбөрийг Засгийн газар хариуцдаг байсан бол энэ удаа үлдсэн дөрвөн хүүхдийн төлбөрийг ч мөн  шийдэх болсон баяртай мэдээг дуулгалаа.Ерөнхий сайд тэдгээр оролцогчийн ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхож байхдаа энэ өдрөөс эхлэн “Хүмүүн бичиг” сонинг захиалж, байнгын уншигч нь болохоо амлав.

Нийтэлсэн: Б.Багабанди

Ерөнхий сайд "Хүмүүн Бичиг" сонины захиалагч боллоо  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй