
Баяр наадмын өдрүүдэд хоол хүнсний үйлчилгээ үзүүлэх байгууллага, иргэдэд нэгдсэн журмаар шингэрүүлсэн хийн баллон хэрэглүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилээс эхлэн хэрэгжих шийдвэрийн хүрээнд хийн баллоныг хэрхэн ашиглаж, хадгалах талаарх зөвлөмжийг өгсөн бөгөөд наадмын өдрүүдэд тавих хяналт шалгалтын дүн мэдээг дуулгасан юм. Хэвлэлийн хурлын үеэр НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.Золжаргал “Улсын баяр наадмаар үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, иргэдэд нэгдсэн журмаар баллон ашиглуулахаар болсонтой холбогдуулан иргэдэд анхааруулах зөвлөмжийг хүргүүлж байгаа. Учир нь хийн баллон нь хэдийгээр хэрэглэхэд амар хялбар боловч хэрэглээ, хадгалах байдал зэрэг нь онцгой анхаарал, болгоомжлол шаарддаг. Заримаас нь дурдахад, шингэрүүлсэн хийн баллоныг нарны шууд тусгалаас хол, халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайнд байрлуулах, баллоны дэргэд тамхи татах, шүдэнз зурах зэргийг хориглодог. Тиймээс үйлчилгээ эрхлэх байгууллагуудад “Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах тухай” зөвлөмжийг хүргүүлж байгаа юм” гэлээ.
Түүнчлэн наадмаар хоол хүнсний үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад шатдаг хий худалдаалах байгууллагуудад хяналт шалгалт хийснээс долоон байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, наадмаар хуушуур хийх аж ахуйн нэгж, иргэд "Дашваанжил", "Юнигаз", "Горгаз", "Хийн тулга", "Эко газ", "Голден адрайз", "Мон газ" гэх байгууллагуудаас баталгаатай баллоныг авч ашиглах боломжтой гэнэ.
Наадмаар хоол, хүнсний үйлчилгээ эрхлэх иргэдэд нэгдсэн журмаар баллон хэрэглүүлнэ | ||
Үзсэн: 2876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.