Шууд Chart

Ахмадуудаас мөнгө авалгүй сувилалд амрааж болно

2015-07-01 16:56:30

Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн дагуу эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш настай ахмад настан, ахмадын зориулалттай амралт сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй байдаг. Хэдийгээр тухайн сувиллын газрын төлбөрийн 60 хувийг нь нийгмийн халамжаас төлдөг хэдий ч үлдсэн 40 хувийг нь төлөх боломжгүй ахмадууд цөөнгүй бий.

Тиймээс Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014.01.23-ны А/11-р тушаалаар Ахмадын зориулалттай амралт сувиллын газарт амарч сувилуулах эрхийн бичгийн үнийг бүрэн төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ахмад настан доорх бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд нийгмийн халамжийн сангаас ор хоногийн төлбөрийг зургаа хүртэл хоногоор тооцож тухайн амралт сувиллын газарт бүрэн олгохоор болсон байдаг.
 
Харин энэ журмыг хэрэгжүүлдэг аймаг, дүүргүүд цөөхөн байдаг бөгөөд энэ талаар ч ахмадууд төдийлөн мэддэггүй. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар Баянгол дүүргийн ахмадуудад тайлбарлаж хэлсэн бөгөөд дүүргийнхээ ахмадуудыг дээрх журмын дагуу ямар ч үнэ төлбөргүйгээр зургаа хоног сувилалд амруулдаг талаараа хэлсэн юм. Үүнд ч ахмадууд ам сайтай байдаг бөгөөд хувиасаа мөнгө гаргалгүй зургаа хоног сувилалд амрах нь тэдэнд хамгийн тохирсон үйлчилгээнүүдийн нэг болдог байна. Хэрэв тухайн амрагч ахмад настан 10 хоногоо дуустал үргэлжлүүлж амрахыг хүсвэл үлдсэн дөрөв хоногийн мөнгөө нэмж төлж болдог аж.
 
Төрөөс гарсан хууль журмыг иргэддээ хүргэж үйлчлэх ёстой гишүүд, албан хаагчид маань энэ мэт гишүүдийн хийж буй ажлыг өөрийн харьяалах аймаг, дүүрэгт хэрэгжүүлбэл ард иргэдийн эрх ашигт нийцэх нь лавтай.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ахмадуудаас мөнгө авалгүй сувилалд амрааж болно  
Үзсэн: 2237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-01 18:03
ene chini harin aytaihan yum bish uu

Бидэнтэй нэгдээрэй