Шууд Chart

Наадмаар гар дээрх худалдааг хязгаарлана

2015-07-01 17:21:04

Баяр наадмын өдрүүдэд иргэд жижиглэнгийн худалдаа буюу бохь, чихэр, түргэн хоол зэргийг гар дээрээс худалдаалсан тохиолдолд бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд оруулах талаар мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын 250 байцаагч хянаж, шалгах ажээ. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ жилийн хувьд 850 гаруй иргэн, аж ахуйн нэгж наадмын өдрүүдэд үйлчилгээ үзүүлэх эрхээ аваад байна. Эдгээрт Мэргэжлийн хяналт болоод түргэн тусламж, онцгой байдлын газраас хяналт тавьж ажиллана. Харин наадмын өдрүүдэд жижиглэнгийн хоол хүнсийг гар дээрээс худалдсан тохиолдол шууд хураан авч устгалд оруулах шийдвэр гарсан. Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт тулгардаг хамгийн том асуудал бол ундны ус байдаг. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүй долоон худагт байх таван худагт шинжилгээ хийж, халдваргүйжүүлэлт хийсэн. Түүнчлэн эмнэлгүүд, онцгой байдлын газруудын бэлэн байдлыг шалгаж байна. Наадмаар хуушуур хийх байгууллагуудад энэ сарын 9-нөөс эхлэн хяналт хийж эхлэх бөгөөд наадмын өдрүүд дуустал хяналт шалгалтаа үргэлжлүүлэх болно” гэж ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, баяр наадмын өдрүүдэд зөвшөөрөлгүй барилгууд үйл ажиллагаа явуулж эхэлдэг тул энэ мэт хууль бус үйлдлийг харсан иргэдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 70128012 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг сануулсан юм. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Наадмаар гар дээрх худалдааг хязгаарлана  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй