Шууд Chart

Төв аймаг хамгийн олон адуутай

2015-07-02 10:27:03

Энэ сарын 14-нд Хүй долоо худагт зохион байгуулагдах "Адуучин-2015" наадмаар Монгол Улсын хамгийн олон адуутай аймаг, сум, багийг шалгаруулан батламж олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын хамгийн олон адуутай аймгаар Төв аймаг шалгарсан байна. Тус аймгийн хувьд энэ жил 330971 адуу тоолуулжээ. Харин хамгийн олон адуутай сумаар Булган аймгийн Сайхан сум шалгарсан байна. Сайхан сум 40227 адуутай юм. Мөн хамгийн олон адуутай багаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат V багийг нэрлэжээ. Угалзат баг  10479 адуутай аж. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Төв аймаг хамгийн олон адуутай   
Үзсэн: 1912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй