Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн эрэмбийг албан ёсоор зарлалаа.
Башёгийн онцлог нь шинээр озэки цол авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн том цолны анхны барилдаан юм. Тэрбээр озэки цолтнуудынхаа баруун жигүүрийн хоёр дээр эрэмбэлэгджээ. Харин ёкозүна нарт хамгийн ойр буюу зүүн жигүүрийн тэргүүн озэкигоор Кисэносато бичигдлээ. Мөн Ичиножёо А.Ичинноров секиваке цолон дээрээ иржээ. Токитэнкү, Кагамио, Сэйро нарын гурван монгол сүмоч дээд зиндаанд дэвшлээ. Үүнээс улсын заан Д.Амгаагийн хүү Сэйро А.Өнөболдын хувьд анх удаагаа макүүчид барилдах юм.
Нагоя башё долоодугаар сарын 12-26-нд болно.
Нагоя башё буюу долоодугаар сарын барилдааны эрэмбэ гарчээ | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.