Шууд Chart

Ана Иванович хоёрдугаар шатнаас хасагдлаа

2015-07-02 12:55:14

Дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдэн "Уимблдоны АШТ"-д өрсөлдсөн Сербийн шилдэг тамирчин Ана Иванович хоёрдугаар шатны хүрээнд чансааны 158-д бичигдэж байгаа АНУ-ын теннисчин Бетани Маттек Сандстай учраа таарч 1 цаг 10 минут үргэлжилсэн тоглолтыг хийлээ. Тоглолтод Бетани Маттек Сандс 6:3, 6:4 харьцаатай их дуулгын цомын эзэн Ана Ивановичийг буулган авч шуугиан тарьсан бөгөөд дараагийн шатандаа тэрбээр Швейцарийн Белинда Бенчичтэй нүүр тулахаар болжээ.

Бусад теннисчдийн хувьд дэлхийн чансааны дөрөв рүү чансаа буурсан Оросын шилдэг Мария Шарапова Уимблдоны АШТ-ий хоёрдугаар шатны хүрээнд чансааны 123-д эрэмбэлэгдсэн Нидерландын теннисчин Ришел Хогенкамптай учраа тааран тоглолоо. 65 минут үргэлжилсэн уг тоглолтод Уимблдоны 2004 оны аварга их дуулгын 5 цомын эзэн Мария Шарапова 6:3, 6:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч дараагийн шатандаа Румыны тамирчин Ирина Камелия Бегутай нүүр тулахаар болсон.

Дэлхийн тэргүүн теннисчин Америкийн алдарт Серена Уильямс хоёрдугаар шатандаа чансааны 93-д эрэмбэлэгдэж буй Унгарын теннисчин Тимея Бабоштой тоглосон байна. 59 минут үргэлжилсэн энэхүү тоглолтод Уимблдоны 5 удаагийн аварга их дуулгын 20 цомын эзэн Серена Уильямс 6:4, 6:1 харьцаатай ялалт байгуулан Их Британийн тамирчин Хедер Уотсонтой нүүр тулахаар болжээ.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ана Иванович хоёрдугаар шатнаас хасагдлаа  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй