Талибын зэвсэгт дайчид Афганистаны зүүн хэсэгт орших АНУ-ын бааз руу халдах үеэр буудалцаан болжээ. Энэ үеэр тэдний 3 нь амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талибууд Нангархар мужийн Торхамын баазыг чиглэн НАТО-гийн
хангамжийн барааг тээвэрлэж явсан ачааны машинуудыг галдсан байна. Тэд улмаар уг бааз руу дайрсан ч тэдний дайралтыг няцаажээ. Гэхдээ буудалцааны үеэр Афганы арми болон АНУ-ын цэргийн албан хаагчид шархдаагүй гэж BBC мэдээлэв. Ямартай ч Талибуудын учруулсан хохирлын хэмжээ асар их байж магадгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.
Талибууд ч халдлагыг зохион байгуулснаа хүлээжээ. Дашрамд дурдахад Торхамын баазад АНУ-ын 66,000 цэрэг бусад орны цэргүүдтэй хамт алба хааж байгаа ажээ.
РАЛЬДИЙ.А
Талибууд Афганистан дахь АНУ-ын бааз руу халджээ | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.