Цагдаагийн алба хаагч нэгэн эмэгтэйн биед халдаж байгаа бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж багагүй асуудал үүсгээд байгаа. Харин энэ талаар дөнгөж сая ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "2015 оны зургаадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан цагдаагийн алба хаагч Б нь албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс ЦЕГ-аас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна. Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг алба хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгиийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно" хэмээсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ эмэгтэй Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан сэжигтэн ажээ.
Цагдаагийн ажилтны ёс зүйгүй үйлдэлд уучлал хүслээ | ||
Үзсэн: 1529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.