Сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Монголиан Майнин корпораци” компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж 24 мянган ам.долларын цалин авдаг хэдий ч үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй гэх шуугиан гарч олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир нар АТГ-т хандаж П.Очирбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд шалгасан эсэхийг асуусан. Харин АТГ-аас энэ талаарх мэдээллийг гаргасан хэдий ч зөвхөн гомдол гаргасан Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, “Хос дэнс” ТББ-ын тэргүүн А.Гантамир нарт хариуг нь өгсөн хэмээсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн томилсны дотор хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Мөн экс ерөнхийлөгч П.Очирбат “Монголиан майнинг корпораци"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тус тус хоёр жилийн хугацаагаар дахин байгуулсан байжээ. Түүнчлэн шалгалтаар П.Очирбат “Монголиан майнинг корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.
П.Очирбат хууль зөрчсөн тул хариуцлага хүлээх ёстой гэв | ||
Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.