Шууд Chart

МАН хариу мэдэгдэл гаргалаа

2015-07-02 18:00:16

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газартай хамтарч ажиллахаар  МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Үүний дагуу АН-ын бүлэг хуралдаж МАН-ыг Засагт хамтрахдаа хангалтгүй ажилласан хэмээн дүгнэж уг дүгнэлтээ намын Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм. 

Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж гэрээнд заасан хуулиудыг батлахад саад учруулахгүй байхыг анхааруулсан. Харин дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгээс уг мэдэгдэлд хариу өгчээ. Хариу мэдэгдэлд хоёр намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ээр халхавчилж аливаа хууль гажуудуулсан үйлдэл хийхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН хариу мэдэгдэл гаргалаа  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй