![](/uploads/201507/news/thumb/0e56e364b9f21b7990753eb416beaca7_x3.jpg)
АНУ-ын Клевленд хотноо "Кавалерс" багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ОУ-ын Хүүхдийн "Континентал Кап-2015" тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид оролцож байна. Өсвөр үеийн дунд насны ангилалд манай охидын шигшээ баг Кени улсын хоёр багийг дараалан хожлоо. Харин хөвгүүдийн дунд насны ангилалд манай баг өнгөрсөн жилийн аварга Ithica united багт, бага насны ангилалд мөн адил өнгөрсөн жилийн аварга VAC багт хожигджээ. Тэд ийнхүү эхний өдрөө өнгөрсөн жилийн аварга багуудад хожигдоод байна.
Манай өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байгаа юм. Тухайлбал, 2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байрт шалгарсан амжилттай оролцож байжээ.
Тус тэмцээнд дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчин спортын гурван төрлөөр өрсөлдөж байна.
Өсвөрийн охидын шигшээ дараалсан хожил байгуулж, хөвгүүд хожигджээ | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.