
Мельбурний үсчин Насир Собани (Nasir Sobhani) хотын орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засч, дотно яриа өрнүүлэх дуртай. Тэрбээр энэ талаараа “Үсний засалт тухайн хүний гадна төрхийг өөрчилдөг бөгөөд шинэ амьдралын эх үүсвэр болдог. Би өсвөр насандаа үнэхээр тэнэг бас болчимгүй үйлдлүүд хийж байсан. Одоо би тэр үеэ бодохыг ч хүсдэггүй. Хар тамхи хүнд хэзээ ч сайн зүйлийг өгөхгүй. Тиймээс энэ хүмүүсийг сайн сайхан нийгэм рүү оруулахад өөрийн тусламжаа үзүүлж байгаа нь энэ юм” гэжээ.
Насир өмнө нь өдөр бүр 300-400 доллараар хар тамхи хэрэглэдэг байсан ч, өөрийгөө ялан дийлж хорт зуршлаасаа салж чадсан юм. Одоо тэрбээр 26 настай бөгөөд Австралийн хотуудаар аялж, орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засч өгснөөрөө онлайн ертөнцөд алдартай болжээ.
Орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засдаг залуу | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.