Шууд Chart

Ерөнхийлөгч соёлын өвд анхаарлаа хандуулав

2010-01-20 20:05:51

 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх асуудлаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонсч, зарим үүрэг чиглэлийг өгсөн байна.
Энэхүү уулзалтанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БСШУ-ны дэд сайд Ч.Куланда, ЮНЕСКО-гийн монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасан нар оролцжээ.
Тус уулзалтанд оролцогч сайд, дарга нарт Ерөнхийлөгч, үндэсний соёлын өвийг хамгаалж дэлгэрүүлэх ажлыг бодлогын түвшинд анхаарах хэрэгтэй талаар зарим тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн байна.

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Ерөнхийлөгч соёлын өвд анхаарлаа хандуулав   
Үзсэн: 1640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй