![](/uploads/201309/news/thumb/7024276f335af2b56237b26435f8373d_x3.jpg)
“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх пүрэв гаригаас Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгээс нүүрс экспортлохоо мэдэгдлээ.
Цанхийн баруун хэсгийн уурхайн хөрс хуулалтыг “Хишиг арвин индустриал” гүйцэтгэсэн бол нүүрс олборлох тендерт тус компани болон “Мера”, “Монголын үндэсний олборлогч”- ийн “Монгол уурхайчид” түншлэл ялжээ.
Тендерт ялсан компаниуд нь бүгд үндэсний хөрөнгө оруулалттай бөгөөд уурхайн олборлолтын арвин туршлагатай гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ Хятадын “Чалко” компанид тавьсан өрөндөө өгч байгаа. Тэгвэл баруун хэсгээс олборлосон нүүрсээ өөр худалдан авагчидад борлуулах аж.
Тус компанийн удирдлагууд Цанхийн баруун хэсгийн нүүрсийг Хятадын зах зээлд борлуулж, 20-30 хувийн ашиг олох боломжтой гэж үзэж байна. Цанхийн зүүн хэсгээс энэ жил 3-4, баруунаас нь 2-3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

Цанхийн баруун хэсгийн нүүрсийг Хятадын зах зээлд борлуулна | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.