Шууд Chart

Сайн дураар ургац хураалтанд оролцсон залуусыг хүнсний ногоогоор шагнана

2013-09-03 10:51:26

ҮХААЯ, Улсын ургац хураалтын комисс, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран есдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны хооронд оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон. 

Уг ажлын хүрээнд компаниуд эхнээсээ хүсэлт илгээсэн төдийгүй “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д “ЭИ СИ ДИ” ХХК-иас оюутан залуусыг ажиллуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Мөн “ЭИ СИ ДИ” ХХК нь ажиллах хүчний байр, хоол хүнс, ажлын бээлийгээр хангахаас гадна ажилласан хүн бүрийг төмс хүнсний ногоогоор урамшуулах аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сайн дураар ургац хураалтанд оролцсон залуусыг хүнсний ногоогоор шагнана  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй