
Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хотод энэ сарын 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарчээ.
Талийгаач нь суугаа хотод “mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан бөгөөд хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавихад жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очихдоо түүнийг өөрийгөө боомилсон байгааг харжээ. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч амьсгал хураасан байж. Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй гэнэ.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа байж болзошгүй юм байна. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзаж байгаа юм.
Одоогоор Монгол Улсын Гадаад хэргийн яам талийгаачийн цогцсийг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг жиллаж байгаа аж.
Туркт түр саатуулагдаж байсан Монгол иргэн амиа хорложээ | ||
Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.