Шууд Chart

Мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна

2013-09-03 11:21:39

 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд авна. 


Та “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-д энэ сарын 19, 20-нд 09-17 цагт очиж бүртгүүлээрэй. Мэргэшлийн шалгалтад орох бол үйлчилгээний зардал 10 мянган төгрөг юм байна. Бүртгүүлэхдээ, төрийн албан хаагчийн анкет, боловсролын төвшинг тодорхойлсон баримт бичгийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, ажил байдлын тодорхойлолт, иргэний үнэмлэхний эх, хуулбар, “3 х 4”-ийн хэмжээтэй цээж зураг дөрвөн хувь, ажилласан хугацаа болон нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг бүрдүүлээрэй. 

Энэ сарын 21-ний 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй