Шууд Chart

Вьетнам мэргэжилтнүүд манай нийгмийн даатгалын салбарынханд зөвлөлөө

2015-07-06 14:04:47

Монгол Улс малчдынхаа нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэе гэвэл малчдын нийгмийн даатгалын тодорхой хувийг төрөөс шийдэж өгөх хөшүүргийг ашиглах хэрэгтэй гэж Вьетнам улсын нийгмийн даатгалын мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Вьетнам улсын нийгмийн даатгалын тогтолцоо Монгол Улсынхтай адил. Манай улсад ч бас тариаланчид, хөдөө амьдардаг хүмүүсийн нийгмийн даатгалд хамрагдалт бага байдаг гэж Вьетнам улсын нийгмийн даатгалын бодлого, хэрэгжилтийн газрын дарга Диү Ба Дүк ярьж байна. Тиймээс эдгээр иргэдийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг даах арга хэмжээ авахаар зэхэж байна гэж  тэрбээр тайлбарлалаа.

Вьетнам улсын нийгмийн даатгалын газрын төлөөлөгчид энэ сарын 6-10-ны өдрүүдэд манай улсын нийгмийн даатгалын газарт ажлын айлчлал хийж байгаа юм.

 

Нийтэлсэн: Voice of Mongolia

Вьетнам мэргэжилтнүүд манай нийгмийн даатгалын салбарынханд зөвлөлөө  
Үзсэн: 1134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй